"Тавин Ус” компани нь анх 1996 онд Монгол улсад эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
Тус компани одоогоор 25 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
БИДНИЙ УРИА
Таны төлөө чанарыг эрхэмлэнэ...
ҮНЭТ ЗҮЙЛ
Мэдлэг, Чадвар, Үйлчилгээ, Бүтээгдэхүүний чанар түншлэл.
АЛСЫН ХАРАА
Эрүүл ирээдүйн төлөө чанарыг эрхэмлэнэ...

ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол хүний эрүүл мэндийн төлөө чанарыг эрхэмлэж, мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлж, шинжлэх ухаан, инновацид тулгуурласан бүтээлч сэтгэлгээгээр дэвшилтэт технологийг ашиглан, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлнэ.
ЗОРИЛТ
• Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ дээдэлсэн жигд хүртээмжтэй үйл ажиллагаа явуулах. Ажиллагсадаа хөгжүүлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах орчинг бүрдүүлэх. “Тавин Ус Фарм” эмийн үйлдвэрийг дэлхийн стандарт болон байгаль орчинд ээлтэй Европын GMP-д нийцүүлнэ.
• Бид сүлжээ эмийн сангууддаа ойрын таван жилдээ эмийн сангийн зохистой дадал /Good Pharmacy Practice/-ыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллана.
Бидний эрхэмлэх үнэт зүйл
• Мэдлэг, дэвшилтэт технологи, инновацид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ
• Оюунлаг, мэргэжлийн өндөр чадвар, өргөн мэдлэг,
• Манлайлал, хандлага, санал санаачилга,
• Ажиллагсдадаа бүтээлч орчин хөгжих ирээдүй,
• Хүн ардынхаа эрүүл мэндийг дээдлэх.

Үйл ажиллагааны чиглэл
-
Сүлжээ эмийн сангууд,
-
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний төв,
-
Эмнэлгийн хэрэглэгдэхүүн, эмчилгээ оношлогооны туслах хэрэгслийн төв,
-
Протез, ортопед болон эмнэлгийн асаргаа сувилгааны бүтээгдэхүүн импортлох, худалдан борлуулах,
-
Халдваргүйтгэл, ариутгалын бодис үйлдвэрлэх, импортлох худалдан борлуулах,
-
Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдан борлуулах,
-
Тавин Ус Фарм ХХК Эмийн үйлдвэр гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүлжээ Эмийн сан
Улаанбаатар хотод 12 сүлжээ эмийн сан байгуулсны 8 нь 100-200мкв өөрийн эзэмшлийн обьектуудад I-р зэрэглэлийн эмийн сан, фарммаркет чиглэлээр 50 гаруй мэргэшсэн эм зүйч, эм найруулагч, 20 гаруй туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид сүлжээ эмийн сангууддаа ойрын таван жилдээ эмийн сангийн зохистой дадал /Good Pharmacy Practice/-ыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
- Гадаад харилцаа
1997 оноос Монгол Улсын эмийн бүртгэлд ОХУ-ын Мосхимфарм эмийн үйлдвэрийн 180 гаруй нэр төрлийн зайлшгүй шаардлагатай эм, ампултай тариаг бүртгүүлж Эрүүл Мэндийн Яамнаас "Эм ханган нийлүүлэх байгууллага"-ыг албан ёсоор ажиллуулах тусгай зөвшөөрөл авсанаар одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн салбарын анхдагчдын нэг байж, салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулан одоог хүртэл 26 дах жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
25 Улсын 120 харилцагчаас 250 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг.
- БИДНИЙ АМЖИЛТ
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.