Халдвар-үрэвсэлт өвчний халууралтанд хэрэглэнэ.
Төрөл бүрийн шалтгаант өвдөлтийн хам шинжийн сул буюу дунд зэргийн өвдөлтөнд (толгой өвдөх, мигрень, шүдний өвдөлт, мэдрэлийн өвдөлт, булчин өвдөх, сарын тэмдгийн өвдөлт, мэс заслын дараах өвдөлтийн хам шинж, бөөр, цөс, гэдэсний агчлийн үед агчил тавиулах бэлмдэлтэй хамт) хэрэглэнэ.
Бэлдмэлийг булчинд эсвэл судсанд (хүчтэй өвдөлтийн үед) тарина.
Насанд хүрэгчдэд: Булчинд эсвэл судсанд – 250-500мг тунгаар хоногт 3 удаа тарина. Нэг удаагийн дээд тун – 1гр, хоногийн дээд тун 2гр.
Хүүхдэд 5-10мг/кг тунгаар тооцон хоногт 2-3 удаа хэрэглэнэ. 1 нас хүртэлх хүүхдэд гэхдээ 3сараас дээш настай буюу 5кг-аас дээш биеийн жинтэй хүүхдэд бэлдмэлийг зөвхөн булчинд тарина. Бэлдмэлийг 3-аас дээш хоног хэрэглэж болохгүй.
Тарилгын уусмал биеийн хэмтэй адил дулаантай байх ёстой. 1гр-аас дээш тунг судсанд тарина. Шокын эсрэг эмчилгээ бэлэн байх шаардлагатай. Судсанд тарихад цусны даралт огцом багасдаг хамгийн их давтагддаг шалтгаан нь тарилгыг хурдан тарьсантай холбоотой байдаг тул тарихдаа аажим тарьж (1мл/мин –аас илүүгүй хурдтай), хэвтрийн эмчлүүлэгч, цусны даралт, зүрхний цохилт, амьсгалын тоог хянана.
Бэлдмэлийг эмчилгээний тунгаар хэрэглэхэд зохимж сайтай.
Шээс ялгаруулах тогтолцооны талаас: бөөрний үйл ажиллагааны алдагдал, шээс багасах, шээс хаагдах, шээсээр уураг ялгарах, бөөрний завсрын эдийн үрэвсэл, шээсний өнгө улаан болох
Харшлын урвал: чонон хөрвөс (нүдний салст болон хамар залгиурын салст бүрхүүлийн үрэвсэл г.м), судас мэдрэлийн хаван, шүүдэст хорт улайралт (Стивен-Жонсоны хам шинж), хучуур эдийн хорт үхжил (Лайеллын хам шинж), гуурсан хоолой агчих хам шинж, анафилаксийн шок
Цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны талаас: агранулоцитоз, цусны цагаан эс, ялтас цөөрөх
Бусад: цусны даралт багасах
Хэсэг газрын хариу урвал: булчинд тарьж хэрэглэхэд тарьсан хэсэгт нэвчдэс үүсч болзошгүй.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, шээс багасах, биеийн хэм багасах, цусны даралт багасах, зүрхний цохилт олшрох, амьсгаадах, чих шуугих, нойрмоглох, солиорох, ухаан санаа алдагдах, цочмог агранулоцитоз, цус алдах хам шинж, бөөр, элэгний цочмог дутагдал, таталт, амьсгалын булчингийн саажил зэрэг илэрч болзошгүй.
Эмчилгээ: давсны сулруулсан уусмал, идэвхижүүлсэн нүүрсээр ходоод угаах; шээсийг хүчжүүлэн хөөх, гемодиализ, таталтын хам шинжийн үед – судсаар диазепам болон хурдан үйлдэлтэй барбитурат тарина.
5 хүртэлх насны хүүхэд, цитостатик эмийн бэлдмэл хэрэглэж байгаа эмчлүүлэгчид метамизол натри хэрэглэхдээ зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэх шаардлагатай. Үл тэвчил гэнэт үүсэх нь ховор байдаг ч бэлдмэлийг судсанд тарисаны дараа анафилаксын шок үүсэх тохиолдол харьцангуй өндөр байдаг. Гуурсан хоолойн хэв шинжит бус багтраа, ургамлын харшилтай эмчлүүлэгчид харшлын урвал үүсэх эрсдэл ихэсдэг.
Метамизол натри хэрэглэсэн суурин дээр агранулоцитоз үүсч, температурын идэвхигүй өсөлт илрэх, чичрүүдэс хүрэх, хоолой өвдөх, залгихад хөндүүрлэх, стоматит, түүнчлэн үтрээний үрэвсэл эсвэл шулуун гэдэсний үрэвсэл үүссэн үед бэлдмэлийг даруй зогсоох шаардлагатай. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхдээ захын цусны үзүүлэлт, элэгний үйл ажиллагааны байдлыг хянах шаардлагатай.
Хэвлийн цочмог өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэхийг зөвшөөрөхгүй (шалтгаан тодорхой болтол).
Булчинд тарих үедээ урт зүү ашиглах хэрэгтэй.
Метаболит нь ялгарахдаа шээсний өнгийг улаан болгож болзошгүй.
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ-Жирэмсний I, III гурван сард бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Жирэмсний II гурван сард хэрэглэхдээ зөвхөн эхэд үзүүлэх ашиг тус нь урагт үзүүлэх эрсдэлээс давуутай тохиолдолд л хэрэглэнэ.
Бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх үедээ хөхөөр хооллолтыг зогсоох хэрэгтэй.
Тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм ашиглах, анхаарал ихээр шаардсан ажилд нөлөөлөх нөлөө
Тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал төвлөрөлт болон сэтгэц хөдөлгөөний хариу урвалын хурд шаардсан бусад аюултай төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэхдээ эмийн бэлдмэлийн гаж нөлөөг тооцоолно.