А, С, Д аминдэм нь нярай, бага насны хүүхдэд зориулсан. Байгалын жимсны орц, амттай Америкийн три-вайт аминдэмийг нярай, хөхүүл, бага насны хүүхдэд /6 сараас 2 нас хүртэл/ өдөр бүр өгөхөд рахитаас 100% сэргийлэн, дархлааг нь дэмжэнэ. Эмчийн зөвлөгөөгөөр 0-4 нас хүртэл өгнө. Давуу тал: Спиртгүй Сүүний сахаргүй Чихэргүй Байгалийн интоор жимсний орц амттай.
Хайрцаг дотор байгаа тариурыг дүүртэл татаж 1.0 мл-ээр өдөр бүр өгч 50 хоног хэрэглэнэ. Хоол, цагаас хамааралгүй өгнө. Өдрийн тунг 1 мл-ээс хэтрүүлж болохгүй. Шууд ам руу нь шахаж өгөхөөс гадна угжны сүү, жимсны шүүс, каш болон бусад хоолонд хольж өгч болно.
Харшлын урвал илэрч болзошгүй. Энэ тохиолдолд эмчийн зөвлөгөөг дагана. Илүү тунгаар хэрэглэхэд суулгах нөлөө үзүүлж болно.