Мульт аминдэм бага насны болон нярай хүүхдэд зориулагдсан байгалын жимсны орц, амттай 50мл Америкийн поли-вайт аминдэмийг нярай, хөхүүл, бага насны хүүхдэд /1 наснаас 4 нас хүртэл/ өдөр бүр өгөхөд рахитаас 100% сэргийлэн, дархлааг нь дэмжинэ. Давуу тал спиртгүй сүүний сахаргүй чихэргүй Байгалийн интоор жимсний амттай.
Хайрцаг дотор байгаа тариурыг дүүртэл татаж 1.0 мл-ээр өдөр бүр өгч 50 хоног хэрэглэнэ. Хоол, цагаас хамааралгүй өгнө. Өдрийн тунг 1 мл-ээс хэтрүүлж болохгүй. Шууд ам руу нь шахаж өгөхөөс гадна угжны сүү, жимсны шүүс, каш болон бусад хоолонд хольж өгч болно. Тариурыг цэвэр усаар зайлж дараа хэрэглэх хүртлээ хадгална.
Харшлын урвал илэрч болзошгүй. Энэ тохиолдолд эмчийн зөвлөгөөг дагана. Илүү тунгаар хэрэглэхэд суулгах нөлөө үзүүлж болно.