Уг эмийн бэлдмэлийгвитамин А-ийн дутмагшлыг эмчлэх болон арьсны өвчний хам эмчилгээнд хэрэглэнэ(батга, эвэршил г.м). Витамин А-г уг эм болон түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн, жирэмсэн эх болон түүнийг тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас гипервитаминоз А үүссэн өвчтөн (тун хэтрэлт г.м.), хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэлт, нүдний дотоод даралт ихэссэн болон булчин сульдалтай өвчтөнд хэрэглэхгүй.
Уг эмийг эмчийн заасан ёсоор хэрэглэнэ. Эмч өөрөөр заагаагүй бол өдөрт 1-2 капсулыг хэрэглэдэг.
Бусад бүх эмийн нэгэн адилаар витамин А ч бас гаж нөлөө үүсгэх боловч тэр нь харин бүх өвчтөнд илэрдэггүй байна. Уг эм нь харьцангуй зохимж сайтай. Хэрэв ямар нэгэн эмгэг шинж илэрвэл эмчид хандан зөвлөгөө авах нь зүйтэй. Зарим өвчтөнд уг эмийг хэрэглэх явцад дээр дурьдсанаас өөр гаж нөлөө илэрч болох юм. Хэрэв танд энэхүү заавар дурьдаагүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид хандан мэдээлэх хэрэгтэй.
Уг эмийг уухаа мартсан үед тунг ихэсгэн давхарлан ууж болохгүй.