Витамин А нь харааны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй(торлог бүрхэвчийн хэвийн үйл ажиллагааг хангахад) Витамин Е нь салстын болон эсийн дотоод бүтэцүүдийн мембраныг бэхжүүлж эритроцитийн задралыг(гемолиз) багасгадаг. Витамин А+Е-г өндөх настанд болон нүдний практикт, судас хатуурлын үед эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагаанд, бэлгийн хөгжилтэй холбоо бүхий эмгэгшилүүд болон эвэрлэг бүрхүүл хатуурах зэрэг эмгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эмч өөрөөр заагаагүй бол өдөрт 1 капсулыг хэрэглэдэг. Хэрэв та витамин А+Е-г хэрэглэхэд үйлдэл нь хэт хүчтэй буюу эсвэл хэт сул санагдвал эмчдээ хандаарай.
Бусад бүх эмийн нэгэн адилаар витамин А+Е ч бас гаж нөлөө үүсгэж болно. Уг эм нь харьцангуй зохимж сайтай. Хэрэв ямар нэгэн эмгэг шинж илэрвэл эмчид хандан зөвлөгөө авах нь зүйтэй. Зарим өвчтөнд уг эмийг хэрэглэх явцад дээр дурьдсанаас өөр гаж нөлөө илэрч болох юм. Хэрэв танд энэхүү заавар дурьдаагүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид хандан мэдээлэх хэрэгтэй.
Энэхүү эмийг жирэмсэн эхэд хэрэглэхгүй.