Цочмог ринит, харшлын ринит эсвэл синусит зэргээс шалтгаалсан дараах шинж тэмдгүүдийн үед хэрэглэнэ: Хамар битүүрэх, хамраас нус гоожих (хамраас хэт их шингэн гарах), найтаах, толгой өвдөх (толгой хүнд оргих).
Насанд хүрэгсдэд (15 ба түүнээс дээш насны) болон 7 ба түүнээс дээш насны хүүхдэд: өдөрт 1-ээс 5 удаа хамрын нүх тус бүрт 1-ээс 2 удаа цацаж хэрэглэнэ. Хэрэглээ хоорондын хугацаа хамгийн багадаа 3 цаг байна.
Арьсны талаас: тууралт/улайлт, загатнаа
Хамарын талаас: хавагнах, салст цочрох
Ховор тохиолдолд дараах ноцтой шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ тохиолдолд яаралтай эмчид хандан эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Шок (анафилакси):
Эмийг хэрэглэсний дараа арьс загатнах, чонон хөрвөс, хоолой сөөнгөтөх, найтаах, хоолой загатнах, амьсгалахад хүндрэлтэй болох, зүрх дэлсэх мөн ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.
Түүний найрлага дах аль нэг бодист харшлын шинж тэмдэг илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. .
Энэхүү эмийн бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхийг хориглоно.