Азитромицин нь макролидын бүлгийн антибиотикуудын нэг юм. Үүнийг зарим бактери болон бусад бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:Цээж, хоолой, эсвэл хамрын халдварууд (жишээлбэл гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолой өвдөх [залгиурын үрэвсэл], болон синусит) Чихний халдварууд Арьс ба зөөлөн эдийн халдварууд (жишээлбэл буглаа эсвэл хатиг) Хламид (Chlamydia trachomatis), гонококк (Neisseria gonorrhoeae) зэрэг бичил биетнээр үүсгэгдсэн бэлгийн замын өвчнүүд
Бэлдмэлийг хэрэглэх тун, эмчилгээ үргэлжлэх хугацааг эмч тогтооно .
Мөөгөнцөртөх өвчнүүд (жишээ нь кандидоз, ам гэмтэх), үтрээний халдвар (үтрээний үрэвсэл), хавагнах, арьсанд шингэн хуримтлагдах (судасны хаван), хэт мэдрэгшлийн урвалууд, хоолонд дургүй болох, сэрэмтгий болох, нойргүйдэх, толгой эргэх, нойрмоглох, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, биеийн мэдрэхүй алдагдах
Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхгүй.