Цусан дахь уургийн хэмжээ багасах, тэжээлийн дутагдал, мэс заслын өмнө болон дараа нөхөн орлуулах зорилгоор хэрэглэх амин хүчлийн бэлдмэл.
Насанд хүрэгсдэд: амин хүчлийн хоногийн дээд тун 1-1.5г/кг.
Тарих хурд: 60 минутанд ойролцоогоор 10г амин хүчил буюу 1 минутанд 30-40 дусал орох хурдтай хийнэ.
Хүүхэд ба настангууд: Бэлдмэлийн хоногийн тун болон тарих хурдыг хүүхэд настангууд, уураг нөхөх шаардлагатай өвчтөнд тус тус тохируулна.
· Харшлын урвал: Ховор тохиолдолд тууралт илрэх бөгөөд энэ тохиолдолд эмчилгээг зогсооно. · Хоол боловсруулах систем: зарим үед дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрч болно. * чичрэх, халуурах, амьсгаадах, амьсгал зогсох, гуурсан хоолой ба шээсний замын булчин агчих зэрэг шинж тохиолдоно.
Бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэнэ. Элэгний гаралтай ком
· Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, цусан дахь азотын хэмжээ ихсэх
· Азотын биохүрэхүйг дарангуйлах бодисын солилцооны эмгэг
· Зүрхний дутагдал
· Уушгины хаван
· Шээсний ялгаралт багасах, шээсгүйдэх
· Цусан дахь натри ба хлорын хэмжээ ихсэх, шүлтшил (бэлдмэл нь натри ба хлор агуулдаг учраас)
· Зүрхний булчингийн шигдээс болон шигдээсээр өвдөж байсан хүмүүст хэрэглэхгүй