Үйл ажиллагааны гаралтайгаар зүрхээр өвдөх, мэдрэлийн ядаргаа, мөн түүнчлэн агаар ба далайгаар явахад бөөлжилтийн эсрэг хэрэглэнэ.
Хоололтоос хамааралгүйгээр хэрэглэнэ. Валидолыг хэлэн дор тавьж хэрэглэдэг. Шахмалыг хэлэн дороо бүрэн уустал нь барьж байх хэрэгтэй. 1 шахамлаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Валидолыг хоногт хэрэглэх хугацаа болон эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилгээний үр дүнгээс хамаарана. Хэрэглэснээс хойш 5 минутын хугацаанд эмчилгээний хангалттай үр дүнгүй байгаа тохиолдолд эмчид хандан өөр эмчилгээ заалгана.
Хөнгөн хэлбэрээр дотор муухайрах, толгой эргэх, нулмис гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Чихрийн шижинтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай (бэлдмэл сахар агуулдаг).