Амизоныг томуу, амьсгалын замын цочмог вируст халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
Тухайн хүний нас, өвчний байдлаас шалтгаалж хэрэглэх тун хэмжээг эмч тогтооно. Энисамиум иодидыг хоолноос 2 цагийн өмнө зажлахгүйгээр ууна.
Нэг удаагийн дээд тун - 1000 мг, хоногийн дээд тун - 2000 мг.
Эмчилгээ. Насанд хүрэгчдэд энисамиум иодидыг өдөрт 500 мг тунгаар 3 удаа эсвэл 1000 мг тунгаар 2 удаа ууна.
12 настай хүүхдэд энисамиум иодидыг өдөрт 500 мг тунгаар 3 удаа ууна.
6 -о 12 настай хүүхдэд өдөрт 125 мг тунгаар 2 - 3 удаа ууна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа - 7 хоног.
Урьдчилан сэргийлэлт.
Насанд хүрэгчдэд, 16 настай хүүхдэд – өдөрт 250 мг в тунгаар 3 - 5 өдөр, цааш – өдөрт нэг удаа 250 мг тунгаар 2-3 долоо хоногт 2 - 3 өдөрт; 6 - 12 настай хүүхдэд – өдөрт 125 мг тунгаар 2 - 3 долоо хоног; 12-16 насны хүүхдэд – өдөрт 250 мг тунгаар 2 - 3 долоо хоног хэрэглэнэ.
Хамгийн түгээмэл гаж нөлөө (ГЖ) амтны өөрчлөлт, фолликулит, назофарингит, толгой өвдөх, лимфаденопати . Ихэнх өвчтөнүүдэд эдгээр гаж нөлөө нь энисамиум иодидын хэрэглээг зогсооход хүргээгүй. Ходоод гэдэсний замын эмгэг (аманд гашуун амт), хэхрэх, хоолой халуун оргих шинж тэмдэг илэрсэн.
Иодид, иодын молекул эсвэл ковалент холбоот иод агуулсан бэлдмэлд түүнчлэн эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан эмэнд хэт мэдрэмтгий бол хэрэглэхийг хориглоно.