Цочмог, архаг бронхит зэрэг амьсгалын замын өтгөн цэр бүхий цочмог ба архаг өвчнүүд, цэртэй ханиалга, багтраат бронхит, салслаг цэр ихтэй бронхийн багтраа, бронх тэлэгдэх өвчин, уушигны архаг үрэвсэл зэрэгт тус тус хэрэглэнэ.
Тухайн хүний нас өвчний байдлаас шалтгаалж тунг эмч тогтооно. Хоол идсэний дараа хангалттай хэмжээний шингэн (ус, жүүс, цай) уусны дараа амьсгалын замаар натрийн хлоридын 0.9%-ийн изотоник уусмалтай 1:1 харьцаатай хольж, биеийн температуртай ойролцоо болгож утаж хэрэглэнэ.
2 хүртэлх насны хүүхдэд: 1 мл-ээр өдөрт 1-2 удаа
2-6 насны хүүхдэд: 2 мл-ээр өдөрт 1-2 удаа
6-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд: 2-3 мл-ээр өдөрт 1-2 удаа тус тус утаж хэрэглэнэ.
Ховор тохиолдолд Стивенс-Джонсоны хам шинж ба хучуур эдийн хорт үхжилт болно. Аюулхайгаар өвдөх, гэдэс цанхайх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, суулгах, цээж хорсох, хааяа тууралт гарах, цэврүүтэх, улайх, загатнах, нүүр хавагнах, амьсгал тасалдах, халуурч чичрэх, хааяа хамрын салстын идээт үрэвсэл үүсч лейкоцитоз илэрч болох ба ам болон гарны саажилт зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Бүр ховор тохиолдолд хүнд явцтай харшлын урвал илэрч болно.
Амброксол болон бромгексинд хэт мэдрэгшсэн тохиолдолд хэрэглэхгүй. Эмчилгээний үргэлжлэх хугацааг өвчлөлөөс хамаарч тогтооно. Эмчийн зааваргүй 4 болон 5-аас дээш олон хоногоор хэрэглэхийг хориглоно. 2 хүртэлх насны хүүхдийн эмчилгээг эмчийн хяналтгүй хийхийг хориглоно.