Ялгарахад бэрхшээлтэй цэр бүхий уушги, бронхын цочмог болон архаг өвчний шүүрэл шингэлэх эмчилгээнд хэрэглэнэ. гуурсан хоолой ба уушигны цочмог болон архаг өвчний үед хэрэглэх ба цэрийг шингэлж улмаар цэр ховхлоно.
Насанд хүрэгсдэд 1-2 шахмалаар хоногт 3 удаа (хоногт 24-48мг бромгексины гидрохлорид) хэрэглэнэ.50кг-аас бага жинтэй өвчтөнд 1 шахмалаар хоногт 3 удаа (хоногт 24мг бромгексины гидрохлорид) хэрэглэнэ. Шахмалыг хоолны дараа,их хэмжээний шингэнээр даруулж ууна
Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эмийн сангийн ажилтан эсвэл сувилагчтай зөвлөлдөх хэрэгтэй. Халуурах, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, анафилаксийн урвал, түүний доторанафилаксийн шок, ангионевротик хаван (арьс, арьсан доорх эд, салст бүрхэвч эсвэл салст бүрхэвчийн доод эд эсэдхаван хурдацтай хөгжих) ба арьс загатнах.
Жирэмсний эхний гурван сард хэрэглэхийг зөвлөдөггүй. Бромгексин нь хөхний сүүгээр ялгарна. Иймд нярай хүүхдэд бромгексины үзүүлэх нөлөө сайн судлагдаагүй тул хөхүүл үед энэ эмийг ууж болохгүй