Ховхроход хүндрэлтэй, өтгөн цэр бүхий гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл, гуурсан хоолойн бөглөрөлт үрэвсэл, гуурсанцарын үрэвсэл, гуурс тэлэгдэх өвчин ), уушгины хатгалгаа, ларингит, трахеит, томуу, гуурсан хоолойн багтраа, муковисцидоз, синусит зэрэг амьсгалын замын өвчин, дунд чихний үрэвсэлийн үед хэрэглэнэ.
Хоолны дараа хэрэглэнэ. Мөхлөгийг ус, жүүс буюу эсвэл хүйтэн цайнд уусгана. Шингэн нэмж хэрэглэх нь бэлдмэлийн цэр шингэлэх үйлдлийг ихэсгэдэг. Насанд хүрэгсэд болон 14-с дээш насны өсвөр насныхан:
АЦЦ 100мг-ын 2 уут бэлдмэл буюу эсвэл АЦЦ 200мг-ын 1 уут бэлдмэлийг хоногт 2-3 удаа (хоногт 400-600мг ацетилцистеинтэй тохирно) хэрэглэнэ.
6-14 насны хүүхэд
АЦЦ 100мг бэлдмэл: 1 уут бэлдмэлийг хоногт 3 удаа буюу эсвэл 2 уут бэлдмэлийг хоногт 2 удаа хэрэглэнэ.
АЦЦ 200мг: ½ уут бэлдмэлийг хоногт 3 удаа буюу эсвэл 1 уут бэлдмэлийг хоногт 2 удаа хэрэглэнэ (хоногт 300-400мг ацетилцистеинтэй тохирно).
2-6 насны хүүхэд
АЦЦ 100мг-ын 1 уут бэлдмэл буюу эсвэл АЦЦ 200мг-ын ½ уут бэлдмэлийг хоногт 2-3 удаа (хоногт 200-300мг ацетилцистеинтэй тохирно) хэрэглэнэ.
Муковисцидоз
6-аас дээш насны хүүхэд
АЦЦ 100мг-ын 2 уут бэлдмэл буюу эсвэл АЦЦ 200мг-ын 1 уут бэлдмэлийг хоногт 3 удаа (хоногт 600мг ацетилцистеинтэй тохирно) хэрэглэнэ.
2-6 насны хүүхэд
АЦЦ 100мг-ын 1 уут бэлдмэл буюу эсвэл АЦЦ 200мг-ын ½ уут бэлдмэлийг хоногт 4 удаа (хоногт 400мг ацетилцистеинтэй тохирно) хэрэглэнэ.
30кг-аас дээш жинтэй ба муковисцидозтой өвчтөнд шаардлагатай тохиолдолд ацетилцистеины хоногийн тунг 800мг хүртэл нэмэгдүүлж болно.
Толгой өвдөх, халуурах, харшлын урвал (загатнаа, чонон хөрвөс, тууралт, амьсгаадалт, зүрх дэлсэх, артерийн даралт буурах),Ховор: анафилаксийн урвал шок илэрч болзошгүй.амьсгаадах, гуурсан хоолойн багтраатай хүмүүст бронхийн тогтолцооны хариу урвал нэмэгдэж гуурсан хоолойн агчил илэрнэ.
Гистамин зохимжгүй өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь АЦЦ нь гистамины солилцоонд оролцдог учир удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэхэд үл тохирооны шинжүүд илэрнэ (жишээ нь толгой өвдөх, хамар битүүрэх, загатнаа). АЦЦ хэрэглэж байхад арьс, салст бүрхүүлд харшлын урвал илэрсэн тохиолдолд эмчилгээг шууд зогсоож эмчид хандана.Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй.