Элэгний архаг, идэвхижил бүхий үрэвсэл
цөсний сувгийн үрэвсэл
цөсний хүүдийн чулуугүй үрэвсэл
гипокинетик хэлбэрийн цөс ялгаруулах замын хөдөлгөөний алдагдал
гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширсанаас үүдсэн өтгөн хаталт
цөсний хүүдий авсаны дараах хам шинж зэргийн үед цогц эмчилгээнд багтана.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ
Зөвхөн эхэд үзүүлэх ашиг тус нь ураг болон нярайд үзүүлэх эрсдэлээс илүүтэй тохиолдолд хэрэглэж болно. Эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Хоолны дараа ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгчид хоногт 1-2 шахмалаар 3-4 удаа ууна. 1
2-оос дээш насны хүүхдэд хоногт 1 шахмалаар 3 удаа ууна. Ээлж эмчилгээ – 3-4 долоо хоног байна.
Өвчний сэдрэлийн үед хоногт 1 шахмалаар 2-3 удаа 1-2 сар хэрэглэнэ.
Эмчийн зөвлөсөний дагуу ээлж эмчилгээг 3 сарын зайтай давтана.
Бэлдмэлийг хүүхдэд хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
Харшлын урвал; суулгалт; цусан дахь «элэгний» трансаминазын идэвхи ихсэх зэрэг илэрч болзошгүй.
Гаж нөлөө илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоон, эмчид хандах хэрэгтэй.
Тун хэтрэлт
Суулгалт, дотор муухайрах, цээж хорсох, арьс загатнах зэрэг шинж илэрч болзошгүй.
Эмчилгээ: шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Чихрийн шижингийн үед хэрэглэхдээ бэлдмэлийн найрлага дахь сахарозыг тооцоолно. Нэг шахмалд ойролцоогоор 0,1гр буюу 0,01 ХЕ-тэй дүйцэх сахароз (сахар) агуулагдана; бэлдмэлийн хоногийн дээд тунд ойролцоогоор 0,8гр буюу 0,08 ХЕ-тэй дүйцэх сахароз (сахар) агуулагдана.