Бэлдмэлийг азитромицинд мэдрэг болон бусад бичил биетнээр үүсгэгдсэн насанд хүрэгсэд бахүүхдийн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Хоолой, гүйлсэн булчирхай, дайвар хөндий, дунд чихний үрэвсэл
Гуурсан хоолойн үрэвсэл, зарим хэлбэрийн уушгины үрэвсэл
Арьс ба зөөлөн эдийн халдвар: архаг явцтай нүүмтгий улайрал (Лаймын өвчний эхний шат), ёлом, бактерийн гаралтай арьсны халдвар (импетиго, хоёрдагч пиодерми)
Хламидаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварт өвчин
Насанд хүрэгсэд ба 45кг-аас дээш жинтэй хүүхдэд зөвлөж буй тун:
· Хоолой, гүйлсэн булчирхай, дунд чих, гуурсан хоолой, уушгины үрэвслийн үед хоногт 1 бүрээсээр 3 өдөр хэрэглэнэ.
· Хламидаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний үед 2 бүрээсээр 1 удаа хэрэглэнэ.
Батгаших эмгэг болон арьс зөөлөн эдийн бусад халдварын үед хэрэглэх бэлдмэлийн тохиромжтой тун, эмчилгээний дэглэмийг эмчлэгч эмч тогтооно.
Тунг нарийн тугнах боломжгүй тул АзитроВис бэлдмэлийг 45кг-аас бага жинтэй хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй.
Хэрэв та бөөр болон элэгний эмгэгтэй бол эмчлэгч эмч дээр дурьдсанаас өөр тунгаар эмчилж болно.
Хэрэв дараах гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандаарай.
· Гэнэт шуухитнах, амьсгалахад хүндрэлтэй болох, зовхи, нүүр, уруул хавагнах, тууралт гарах, загатнах (ялангуяа бүх биеэр)
· Эмчилгээний үед буюу эмчилгээ дууссаны дараа хүнд явцтай болон ужиг явцтай суулгалт илрэх ба энэ нь цус болон салс агуулна. Учир нь энэ нь хүнд явцтай бүдүүн гэдэсний үрэвслийн шинж байж болно.
· Цэврүү ба хайрс үүсэх, улайх шинж бүхий хүнд явцтай арьсны тууралт
· Зүрхний цохилт түргэсэх буюу хэмнэл алдагдах
· Цусны даралт багасах.
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
· Азитромицинд болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодист харшилтай хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)
· Эритромицин буюу эсвэл макролид ба кетолидийн бүлгийн бусад антибиотикт харшилтай хүмүүс
· Харга мөөгний уламжлалын бодис агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс