АКТИВ бэлдмэлийг насанд хүрэгсдэд ялгарахад бэрхшээлтэй болон өтгөн цэр дагалдсан амьсгалын замын цочмог ба архаг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд цочмог ба архаг бронхит, бөглөрөлт бронхит, бронхиолит, бронхоэктаз, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, бронхын багтраа, түүнчлэн муковисцидоз, синусит, дунд чихний үрэвсэл орно.
1 уут бэлдмэл нь 1 удаагийн хэрэглээнд зориулсан байна.
1 уут бэлдмэлийг шууд хэлэн дээр асгах ба залгина.
Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг нь шүлсний ялгаралтыг идэвжүүлэх ба ингэснээр тэрээр амархан залгигдах бөгөөд түүнийг усаар даруулахгүй хэрэглэж болно.
Нунтгийг залгихын өмнө зажилж болохгүй.
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: харшлын урвал
Маш ховор: анафилаксын шок, анафилаксын/анафилакс төст урвал.
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: толгой өвдөх.
Сонсголын ба тэнцвэрийн эрхтэний зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: чих шуугих
Зүрхний зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: зүрхний цохилт олшрох.
Судасны зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: артерийн гипотензи
Маш ховор: цус алдалт
Амьсгалын систем, цээжний хөндийн эрхтэн, голтын зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: амьсгаадах, бронх агчих
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий орчим өвдөх.
Ховор: хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах.
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: чонон хөрвөс, тууралт, судас мэдрэлийн хаван, загатнаа, экзантем
Маш ховор: Стивенс-Джонсоны хам шинж ба эпидермийн хордлогот үхжил
Ерөнхий өөрчлөлт ба хэрэглэсэн хэсэгт илрэх өөрчлөлт:
Хааяа: халуурах
Бронхын багтраатай болон идэгдмэл шархлааны өгүүлэмжтэй өвчтөн (ялангуяа хоол боловсруулах замын салст бүрхүүлийг цочроох үйлдэлтэй өөр бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа бол) уг бэлдмэлийг хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй. Бронхын багтраатай өвчтөнд бронхын агчил үүсэж болно. Бронхын агчил илэрсэн тохиолдолд бэлдмэлийг шууд зогсооно.