Насанд хүрэгсэд болон хүүхдэд эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор дараах эмгэгүүдийн үед хэрэглэнэ: Томуугийн А болон В хүрээний вирусийн шалтгаантай халдварт эмгэг, амьсгалын замын цочмог өвчин үүсгэгч вирусийн халдварт эмгэгийн үед эмчилгээнд хэрэглэнэ.
Герпесийн шалтгаантай халдвар дахих үед хавсарсан эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
Мэс заслын дараах халдварын шалтгаантай хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэнэ.
6-аас дээш насны хүүхдэд ротавирусийн шалтгаантай гэдэсний цочмог явцтай халдварт өвчний үед хавсарсан эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.
Томуу болон бусад амьсгалын замын цочмог халдварт (вирусийн шалтгаантай) эмгэгүүдийн халдвар тархалтын үед өвөрмөц бус урьдчилан сэргийлэх эмчилгээний зорилгоор хэрэглэх
7 хоногт 2 удаа эмчилгээний 1 удаагийн тунгаар ууж хэрэглэнэ. Нийт 3 долоо хоног хүртэл үргэлжлүүлж болно.
Томуу болон бусад амьсгалын замын цочмог халдварт өвчнөөр (вирусийн шалтгаантай) өвчилсөн өвчтөнтэй ойрын хавьтал болсон үед өвөрмөц бус урьдчилан сэргийлэх эмчилгээний зорилгоор ууж хэрэглэнэ.
Хоногт 1 удаа, нийт 14 хоног хүртэл эмчилгээг үргэлжлүүлж болно.
Томуу болон бусад амьсгалын замын цочмог халдварт өвчний (вирусийн шалтгаантай) үед эмчилгээний зорилгоор ууж хэрэглэнэ.
1 удаагийн тунгаар хоногт 4 удаа (6 цагийн зайтай), нийт 5 хоног ууж хэрэглэнэ.
Герпесийн дахисан халдварын үед хавсарсан эмчилгээний зорилгоор ууж хэрэглэнэ.
1 удаагийн тунгаар хоногт 4 удаа (6 цагийн зайтай), нийт 5-7 хоног ууж хэрэглээд цаашид 1 удаагийн тунгаар 7 хоногт 2 удаа, нийт 4 долоо хоног хүртэл хугацаагаар ууж хэрэглэнэ.
Мэс заслын дараах халдварын шалтгаантай хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэнэ.
Мэс заслын өмнө нэг удаагийн тунгаар 2 хоног, цаашид мэс заслаас хойш 2 дахь болон 5 дахь хоног дээр 1 удаагийн тунгаар ууж хэрэглэхийг зөвлөнө.
Арбидол нь хоруу чанар багатай эмэнд хамаарагдах бөгөөд ихэвчлэн зохимж сайтай байдаг.
Гаж нөлөө ховор илрэх бөгөөд сул эсвэл бага зэрэг илэрч түр зуур үргэлжилдэг.
Эмийн зааварт тусгасан эмчилгээний схем болон эмчилгээ үргэлжлэх хугацааг заавал баримтлах шаардлагатай. Хэрэв эмчилгээний 1 удаагийн тунг орхигдуулсан бол яаралтай нөхөж уух бөгөөд заагдсан эмчилгээний схемийн дагуу эмчилгээг үргэлжлүүлнэ.
Томуу болон бусад амьсгалын замын цочмог халдварт (вирусийн шалтгаантай) эмгэгүүдийн үед арбидолыг эмчилгээнд ууж хэрэглэснээс хойш 3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг намжихгүй илэрхий байвал тухайлбал өндөр халуурвал (38° болон түүнээс дээш) яаралтай эмчид үзүүлж энэхүү эмийн бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх нь оновчтой эсэх тухайд шийдвэрлүүлнэ.