Үжил, эндокардит, уушгины үрэвсэл, уушгины буглаа, яс үений халдвар (остеомиелит г.м), менингит, арьс, зөөлөн эдийн халдвар зэрэгт хэрэглэнэ. Clostridium difficile-ийн шалтгаант псевдомембраноз колит; Staphylococcus aureus-ийн шалтгаант энтероколит үүссэн үед хэрэглэнэ.
Насанд хүрэгчид- 0,5гр эсвэл 7,5мг/кг тунгаар 6цагийн зайтай эсвэл 1гр эсвэл 15мг/кг тунгаар 12цагийн зайтай хэрэглэнэ.
Шинэ төрсөн нярайн эхний 7 хоногт - 15мг/кг тунгаар, цаашид 10мг/кг тунгаар 12цагийн зайтай хэрэглэнэ.
1сар хүртэлх хүүхдэд: дээрх тунгаар 8цагийн зайтай хэрэглэнэ.
1сараас дээш настай хүүхдэд – 10мг/кг тунгаар 6цагийн зайтай эсвэл 20мг/кг тунгаар 12цагийн зайтай хэрэглэнэ.
Арьсаны дараах урвал (хурдан тарьсанаас үүснэ): анафилакси төст урвал (цусны даралт буурах, гуурсан хоолойн агчил, амьсгал тасалдах, арьсаар тууралт гарах, загатнах), гистамины ялгаралттай холбоотой "улаан хүн" хам шинж (чичрүүдэс хүрэх, халуурах, зүрхний цохилт олшрох, дээд мөч, нүүр улайх, цээж, нурууны булчин агших) зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Шинэ төрсөн нярайд (ялангуяа дутуу нярайд) хэрэглэхдээ бэлдмэлийн цусны сийвэн дэхь концентрацийг хянах хэрэгтэй.
Эмчилгээний явцад аудиограмм хийх, бөөрний үйл ажиллагааг хянах хэрэгтэй (шээсний шинжилгээ, креатинин, азот мочевиний хэмжээ).
60-аас дээш насны эмчлүүлэгч, бөөрний дутагдалтай эмчлүүлэгчдэд цусны сийвэн дэхь ванкомицины концентрацийг хянах шаардлагатай. Дээд концентрацийг 40мкг/мл-ээс, доод концентрацийг 10мкг/мл-ээс хэтрүүлэлгүй байх хэрэгтэй. 80мкг/мл-ээс дээш концентраци нь хордлого үүсгэнэ.