Невроз ба невроз төст эмгэг (түгшүүрэл, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, тайван бус байдал, айдас)
Зүрх судасны өвчинтэй холбоогүй янз бүрийн шалтгаант зүрхний өвдөлт
Солиорлын эсрэг болон сэтгэл засах эмийн зохимжийг сайжруулах (эдгээр бэлдмэл нь сэтгэлээр унах, хэт тайвшруулах үйлдэл үзүүлдэг ба булчин сульдлыг багасгадаг)
Тамхи татах хүслийг багасгах бүрдэл эмчилгээнд
Насанд хүрэгсдэд 300-500мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. 1 удаагийн дээд тун 3г, хоногийн дээд тун 10г.
Ээлж эмчилгээ хэдэн өдрөөс 2-3 сар хүртэл хугацаагаар үргэлжилнэ.
Тамхи татах хүслийг багасгах бүрдэл эмчилгээнд хоногт 600-1000мг тунгаар 5-6 долоо хоногийн турш хэрэглэнэ. Адаптолыг 18 хүртэл насны хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхэд тохиромжгүй.
Ховор: цусны даралт багасах, толгой эргэх, хоол боловсруулах замын эмгэг, биеийн хэм багасах, сульдах, өндөр тунгаар хэрэглэх үед харшлын урвал (арьс загатнах) илэрч болно. Харшлын урвал илэрсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
ЦУсны даралт багасах ба биеийн хэм буурсан (биеийн хэм 1-1,5°-р буурч болно) тохиолдолд эмчилгээг зогсоох шаардлагагүй. Цусны даралт ба биеийн хэм нь эмчилгээ дууссаны дараа хэвийн болно.
Ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эм зүйч болон эмчлэгч эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө ч мөн хамаарна.
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
· Мебикар болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)
Анхааруулга ба болгоомжлол!
Адаптолыг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай.
Адаптолыг 18 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй.
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдээрэй.
Адаптолыг солиорлын эсрэг эм, сэтгэл засах эм (бензодиазепинууд), нойрсуулах эм, сэтгэл гутралын эсрэг эм, сэтгэц сэргээх эмтэй хамт хэрэглэж болно.
Адаптолыг хоол хүнс, ундаа, согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь:
Бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр хэрэглэж болно.
Адаптолыг согтууруулах ундаатай хамт хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл үе, нөхөн үржих чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч болон эм зүйчээс асууж зөвлөгөө авна.
Жирэмсэн болон хөхүүл үед адаптолыг хэрэглэхгүй.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх үед даралт багасах, сульдах шинж илэрдэг бөгөөд энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болно.