Бэлдмэлд мэдрэг бактер, мөөгөнцөрөөр үүсгэгдсэн нянгийн гаралтай үтрээний үрэвсэл болон бусад эмэгтэйчүүдийн халдварт өвчний эмчилгээнд, эмэгтэйчүүдийн үзлэгийн өмнөх бэлгийн замын эрүүл ахуйг сахих зэрэгт хэрэглэх заалттай.
Үтрээгээр. Капсулыг хэвтээ байдалд үтрээнд гүн хийнэ. Эмчилгээ сарын тэмдэгтэй давхцаж болохгүй. Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл болон бусад эмэгтэйчүүдийн халдварт: унтахын өмнө 1 капсулаар 7 өдрийн турш хэрэглэнэ.
Эмэгтэйчүүдийн процедурын өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор: Төлөвлөсөн мэс ажилбараас 3 өдрийн өмнө болон 4 өдрийн дараа өдөрт 1 капсулыг хэрэглэнэ.
Ховор тохиолдолд доорхи шинж тэмдэгүүд илэрч болно: шээс бэлгийн зам: цервицит, вагинит, бэлгийн гадна уруул цочрох, хэсэг газрын хавагнал, үтрээгээр өвдөх, үтрээнээс шингэн гарах, үтрээний халдвар, шээхэд өвдөх, пиелонефрит, сарын тэмдэгт өөрчлөлт гарах зэрэг.Хоол боловсруулах зам: хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл Төв мэдрэлийн систем: толгой өвдөх Харшлын урвал: арьсны гүвдрүүт тууралт, чонон хөрвөс, халуу оргих (хэсэг газар)
Вагимилтыг сарын тэмдэгийн үеэр хэрэглэж болохгүй. Вагимилтыг хэрэглэж байх үед удаан үргэлжлэлтэй суулгалт илэрвэл эмчилгээг зогсоож шаардлагатай тохиолдолд тохирсон оношлогоо, эмчилгээг хийнэ.
Үтрээний капсулын эмчилгээний үед бэлгийн харьцаанд орохгүй ба үтрээнд хийж
хэрэглэдэг бусад бэлдмэл хэрэгслийг хэрэглэхгүй байх.