А ба В томуугаас урьдчилан сэргийлэх, эмчлэх үед хэрэглэх.
Насанд хүрэгсдэд хэрэглэнэ. Хооллохын өмнө хэрэглэх ба нэг удаагийн тун 200 мг.
Урьдчилан сэргийлэх зорилгоор:
Томуутай өвчтөнүүдтэй зайлшгүй харьцах үед: 200 мг тунгаар өдөрт нэг удаа 10-14 хоногийн турш
Томуугийн дэгдэлтийн үед: долоо хоногт 2 удаа 200 мг тунгаар 3 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Дархлааны тогтолцоо талаас: арьс улайх, загатнах, тууралт, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван зэрэг хэт мэдрэгшилтэй холбоотой хариу урвал.
Хоол боловсруулах замын талаас: цээж хорсох, ходоодны орчимд хатуулдах, бөөлжих.
Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, хүүхдэд хэрэглэхгүй.