Дотор халууныг арилган, шээс хөөнө.
Түүнийг түрүү булчирхайн томролтын эхэн үед, мөн түүнчлэн шөнийн цагаар ихээр шээх, шээсний сүв халуу оргин хорсох, дүлүүлж шээх, гэдэс цанхайн дүүрэх, шээсний дараа шээс дусагнах зэрэгт тус тус хэрэглэнэ.
Энэхүү эмийг хэрэглэхдээ хөнгөнцагаан фольга уутыг амны хэсгээр нь нээж, лааг болгоомжтой гаргаад, зориулалтын хуруувчийг углан, лааг шулуун гэдэсний амсараас дотогш 4-6 см-н гүнд шургуулж хийнэ. Тэгээд хошногоны булчинг бага зэрэг чангалан агчаахад лаа тэндээ тогтож үлдэнэ.
Лааг шулуун гэдэс рүү түлхэн хийх үед баах мэдрэмж төрөх, гэдсээр хатгуулж өвдөх, суулгах ба бусад тааламжгүй шинж тэмдэг илэрсэн нөхцөлд лааг хэрэглэх аргаа өөрчилж болно. Жишээ нь, лааны гадаргыг ургамлын тос, эсвэл глицеролоор тослон шулуун гэдсэнд илүү гүн шургуулна. Ингэж хэрэглэхэд таагүй шинж тэмдгүүд намдан арилдаг.
Унтахаас өмнө хүндээр бие зассаны дараа ба өглөө өтгөнөө гадагшлуусны дараа хэрэглэнэ.
Нэг ширхгээр хоногт 2 удаа хэрэглэнэ.
Ээлж эмчилгээний хугацаа 30 хоног байдаг.
Бэлдмэлийг хэрэглэх үед зарим өвчтөнд шулуун гэдэсний амсар цочрох, улайх, бие эвгүйцэх болон уг эмийг хэрэглэсний дараа баах мэдрэмж төрж болзошгүй.
Эмчилгээний үед халуун ногоотой хоол болон спиртийн төрлийн ундаа хэрэглэхийг хориглоно.
О-с доош хэмд хадгална. Өндөр хэмд хадгалвал зөөлөрч, эмийн хэлбэрт өөрчлөлт орох боловч харин энэ нь эмчилгээний үйлдэлд нөлөөлөхгүй. Энэ тохиолдолд лааг хөргөгчинд хийх хэрэгтэй.