Гентрисон тос нь үрэвсэл загатнааны эсрэг, судасны хана бэхжүүлэх үйлдэлтэй бетаметазол дипропионат, мөөгөнцөрийн эсрэг тодорхой хүрээний үйлдэлтэй клотримазол болон өргөн хүрээний бактерицит үйлдэлтэй гентамицин сульфатын нийлмэл бэлдмэл юм. Клотримазол нь мөөгөнцөрийн эсийн мембранд нөлөөлж эсийн үйл ажиллагааг алдагдуулна. Гентамицин нь арьсны анхдагч, хоёрдогч халдваруудын голлох эмчилгээнд хэрэглэгддэг.
Гентрисон тосыг арьсны гэмтсэн хэсэг болон түүний эргэн тойрныг хамруулан өдөрт хоёр удаа өглөө, оройд түрхэнэ. Гентрисон тосыг тасралтгүй түрхсэнээр түүний эмчилгээний үр дүн гарна.Эмчилгээний үргэлжлэх хугацаа: эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчтөний эмнэл зүйн байдал, байршил зэргээс хамаарна. Гэхдээ эмнэл зүйн шинж нь гурваас дөрвөн долоо хоногт сайжрах хэдий ч байнга хянаж байх ёстой.
Гентрисон эмчилгээний үед арьсын өнгө өөрчлөгдөх, нөсөөжил буурах, хорсох, арьс улайх, нэвчдэс үүсэх, загатнах зэрэг гаж нөлөө маш ховор илэрдэг гэсэн тэмдэглэл бий. Хэсэг газарт кортикостероидтой хамт боолтонд хэрэглэхэд хорсох, загатнах, нөсөөжил буурах, арьсны үрэвсэл, хавьтал харшлын арьсны үрэвсэл, арьс зулгарах, хоёрдогч халдвар, арьсны атропи, азрал, хумхаа зэрэг гаж нөлөө илэрсэн гэж тэмдэглэгдсэн.