Хэрх өвчин, хорей, халуурах, ханиад, томуу, зэргийн үед хэрэглэхээс гадна мэдрүүлийн үрэвсэл ба өвдөлт, тухайлбал толгой өвдөх, миозит, радикулит зэрэг өвчнүүдийн үед өвдөлт намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд 0.25-0.5 г-аар өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ, нэг удаагийн уух дээд тун 1 г, хоногийн дээд тун 3 г байна. Хүүхдэд шахмалыг 5-10 мг/кг тунгаар хоногт 3-4 удаа уулгана.
Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, цусны өвчин, биений юм өөрчлөгдсөн тохиолдолд, жирэмсэн, хэрх өвчний хурцдалын үед хэрэглэхийг хориглоно.