Гуурсан хоолой ба уушигны цочмог болон архаг өвчний үед хэрэглэх ба цэрийг шингэлж улмаар цэр ховхлоно.
Насанд хүрэгсэд ба 14-с дээш насны хүүхдэд
1-2ширхэгээр өдөрт 3 удаа(энэ нь хоногт 24-48 мг бромгексин гидрохлоридтой тэнцэнэ)6-14 насны хүүхэд ба өсвөр насныхан,
50кг-с доош жинтэй насанд хүрэгчдэд
1 ширхэгээр өдөрт 3 удаа(өдөрт 24 мг бромгексин гидрохлоридтой тэнцэнэ)
Бромгексин нь лактоз агуулдаг учир лактазын дутагдал, галактоземи буюу глюкоз/галактозын/ шимэгдэлтийн өөрчлөлттэй хүмүүст хэрэглэхэд тохиромжгүй.Бэлдмэл лактоз, глюкоз, сахароз агуулагддаг.
Бромгексин гидрохлоридыг хэрэглэсэнтэй холбоотой арьсны хүнд хэлбэрийн хариу урвалын тухай мэдээллүүд байдаг. Хэрэв таны арьсанд тууралт үүссэн (ам, хоолой, хамар, нүд, бэлэг эрхтний салст бүрхэвчийг гэмтээх зэрэг) байвал Бромгексин бэлдмэлийг даруй хэрэглэхээ зогсоож, эмчид хандаарай.