Үжил, эндокардит, уушгины үрэвсэл, уушгины буглаа, яс үений халдвар (остеомиелит г.м), менингит, арьс, зөөлөн эдийн халдвар зэрэгт хэрэглэнэ. Clostridium difficile-ийн шалтгаант псевдомембраноз колит; Staphylococcus aureus-ийн шалтгаант энтероколит үүссэн үед хэрэглэнэ.
10мг/мин-аас ихгүй хурдтайгаар зөвхөн судсанд (булчинд тарихад өвдөнө) тарина; дуслын үргэлжлэх хугацаа 60минутаас багагүй байх ёстой.
Насанд хүрэгчид– 1гр эсвэл 15мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Шинэ төрсөн нярайн эхний 7 хоногт – 15мг/кг тунгаар, цаашид 10мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
1сар хүртэлх хүүхдэд: дээрх тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ.
1сараас дээш настай хүүхдэд – 10мг/кг тунгаар 6цагийн зайтай эсвэл 20мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас:
дотор муухайрах, псевдомембраноз колит үүснэ.
Мэдэрхүйн эрхтэн тогтолцооны талаас: чихэнд үзүүлэх хорт нөлөө – сонсгол муудах, толгой эргэх, чих шуугих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хэсэг газрын хариу урвал (дуслын хийх дүрмийг биелүүлээгүйгээс): венийн судасны үрэвсэл, тарьсан хэсэгт өвдөх, тарьсан хэсгийн эд үхжинэ.
Харшлын урвал: халуурах, дотор муухайрах, чичрүүдэс хүрэх, тууралт гарах