Хэрэглэх заалт: 1 сараас 3 настай хүүхдүүдийг хамруулсан амьсгалын дээд замын цочмог респиратор халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Хүүхдийн анафероныг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй эсэх нь судлагдаагүй.
Хэрэглэх арга ба тун:
o10 дуслаар ууж хэрэглэхээр савлагдана (дуслыг тунгийн халбагаар тохируулна). Эхний хоногийн эмчилгээ: эхний 2 цагт 10 дуслаар 30 минут татамд, цаашид үлдсэн хугацаанд 3 удаа тэнцүү зайтайгаар хэрэглэнэ.2-5-р хоногт: 10 дуслаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Бэлдмэлийг хоолноос зайтай хэрэглэнэ
Бэлдмэлийн эхний 5 удаагийн хэрэглээг эхний хоногт хэрэглэнэ. Гэхдээ бэлдмэлийг хооллолтын хооронд буюу эсвэл хүүхдийг хооллох буюу шингэн уулгахаас 15 минутын өмнө буюу эсвэл 15 минутын хойно хэрэглэнэ.
Тохирох заалтаар заасан тунгаар хэрэглэхэд гаж нөлөө илэрч байгаагүй.
Бэлдмэлийн аль нэгэн найрлагад хэт мэдрэгшилтийн урвал хувь хүнд илэрч болзошгүй.
Тун хэтрэлт: Эдүүгээг хүртэл тун хэтэрсэн тохиолдол илрээгүй.
Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл: Эдүүгээг хүртэл бусад эмийн бэлдмэлүүдтэй үл нийцэл үүсгэсэн тохиолдол бүртгэгдээгүй.
Бэлдмэлийн найрлагад агуулагдах аль нэгэн найрлагад хэт мэдрэгшсэн хувь хүн,1 сар хүртэлх насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.