Насанд хүрэгсэд өдөрт 2-4мг-аар 3-4 удаа ууна.
6-аас доош насны хүүхэд өдөрт 2мг-аар 3-4 удаа ууна.
2-6 настай хүүхэд өдөрт 1-2мг-аар 3-4 удаа ууна.
Дотор муухайрах, толгой өвдөх, зүрх дэлсэх, салгалах, захын судас тэлэх, зүрхний цохилт олшрох болон зарим тохиолдолд тунг хэтрүүлснээр гипокалиеми үүсч болзошгүй.
Зүрхний хэм алдагдал, зүрхний гажиг, чихрийн шижин, нүдний даралттай үед түүнчлэн хоёроос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Мөн сальбутамолд харшилтай тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
Амьсгалын замын вирусын цочмог халдвар (ялангуяа томуу)-ын эмчилгээ урьдчилан сэргийлэлт
Хомхойн вирусээр үүсгэгдсэн халдварын (халдварт мононуклеоз, салхин цэцэг, уруул ба бэлэг эрхтний хомхой) хам эмчилгээнд
Хомхойн вирусын архаг халдварын (ялангуяа уруулын ба бэлэг эрхтний хомхой) дахилтаас сэргийлэх болон хам эмчилгээнд
Хачигт энцефалитын вирус, энтеровирус, ротавирус, коронавирус, калицивирус-р үүсгэгдсэн цочмог болон архаг явцтай бусад вирусын халдварын сэргийлэлт ба хам эмчилгээнд
Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд
Янз бүрийн шалтгаантай хоёрдагч дархлаа хомсдолын хавсарсан эмчилгээнд, ялангуяа вирусын ба бактерийн халдварын хүндрэлийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.