Химийн эмчилгээ хийлгэж байгаа үед дотор муурхайрах, бөөлжилтийн үед Мэс заслын дараах огих бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор
Химийн ба туяа эмчилгээ хийлгэснээс шалтгаалан дотор муухайрах, бөөлжилтөнд :
• Насанд хүрэгсэд – хими болон туяа эмчилгээнээс үүдсэн бөөлжилтөнд эмчилгээ эхлэхээс 1-2 цагийн өмнө 8мг-аар уулгаад, 12 цагийн дараа дахин 8мг өгнө. Курс эмчилгээ дууссанаас хойш эхний 24 цагийн дараа бөөлжилтөөс сэргийлэх зорилгоор вометроныг 5 өдрийн турш өдөрт 8мг-аар 2 удаа уухыг зөвлөдөг.
• Настай хүмүүст : Вометрон нь 65-аас дээш насны хүмүүст зохимж сайтай тул шаардлагатай тунгаар өгөх нь зүйтэй.
• Бөөрний үйл ажиллагааны алдагдсан өвчтөнд өдрийн тун хэмжээ, давтамжийг өөрчлөх шаардлагатай.
• Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд бөөрний клиренс багасч, элэгний хувирал удааширдаг тул хоногийн нийт тунг 8мг-аас хэтрүүлж болохгүй.
Хагалгааны дараах дотор муухайрах, бөөлжилтөнд :
• Насанд хүрэгсэд : Бөөлжилтөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээгүйжүүлэлтээс 1 цагийн өмнө 16мг уулгана. Эсвэл мэдээгүйжүүлэлт хийхээс 1 цагийн өмнө 8мг-ийг өгч дараа нь 8 цагийн зайтай 8мг-аар 2 удаа судсаар тарина.
• Настай хүмүүст : 65-аас дээш насны хими эмчилгээ хийлгэж байгаа хүнд вометрон зохимж сайтай тул хагалгааны дараах дотор муухайрах, бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор зохих тунгаар нь өгнө.
• Бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд : Эдгээр өвчтөнд тохирсон хоногийн болон давтамжит тун байхгүй.
• Элэгний үйл ажиллагаа дунд болон хүнд зэргийн алдагдсан өвчтөнд : Клиренс багасч элгэн дахь эмийн хувирал удааширдаг тул хоногийн тунг 8мг-аас хэтрүүлж болохгүй.
Вометрон нь бүдүүн гэдэсний хөдөлгөөнийг удаашруулдаг тул үүнээс шалтгаалан зарим өвчтөнд өтгөн хатаж болзошгүй. Мөн толгой өвдөх, нүүр халуун оргиж улайх, зогисуулах, элэгний үйл ажиллагааны тест өөрчлөгдөх шинж тэмдэг илэрч болзошгүй. Маш ховор тохиолдолд анафлаксийн шок илэрсэн тухай тэмдэглэл байдаг.
5НТ3 рецепторт сонгомолоор хориг үүсгэгч бусад бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд ондансетроныг хэрэглэхэд харшлын урвал үүсч болзошгүй.
• Ондансетрон нь бүдүүн гэдсээр дамжин өнгөрөх хугацааг уртасгадаг бөгөөд гэдэсний хурцавтар хэлбэрийн түгжрэлтэй өвчтөнд уг эмийг өгөхдөө онцгой анхаарч хянах шаардлагатай.