Витамин B комплексийн тариа нь тухайн витаминуудын дутагдлын үед хэрэглэх хүнсний нэмэлт болно.
Насанд хүрэгсдэд 2.0мл-ээр өдөрт 1 удаа булчинд буюу венийн судсанд тарьж хэрэглэнэ. Эсвэл зөвхөн албан ёсны эмчлэх эрхтэй эмчийн заасан тунгаар хэрэглэнэ.
Булчинд эсвэл венийн судсанд аажуу болгоомжтой тарина.
Витамин B1: Тиамин хэрэглэсний улмаас үүсэх гаж нөлөө ховор тохиолдох бөгөөд харин хэт мэдрэгшлийн урвал голчлон тарьж хэрэглэсний дараа тохиолддог.
Витамин B6: Пиридоксиныг их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл захын мэдрэлийн хүнд хэлбэрийн эмгэгшил үүсдэг.
Найрлаганд буй витаминуудын аль нэгэнд хэт мэдрэгшсэн буюу витамин ихэдсэн хүмүүст хэрэглэхгүй.
Гемофилиак болон гэдэсний механик түгжрэлтэй өвчтөнд хэрэглэхгүй.