Артерийн даралт ихдэлт (хосолсон эмчилгээнд хамрагдсан өвчтөнүүдэд).
Валсартан / гидрохлоротиазидтай эмчилгээг эхлэхээс өмнө ус-электролитийн тэнцвэржилтийн алдагдлыг арилгах шаардлагатай («Болгоомжлол», «Тусгай заавар» үзнэ үү).
Өдөрт нэг удаа хоололт үл хамааран хангалттай усаар даруулж бүтнээр залгина.
Хоногийн тун – 1 шахмал валсартан/гидрохлоротиазидын бэлдмэл .
Валсартан / гидрохлоротиазидын тунг эмийн дан бүрэлдэхүүн хэсгүүдийг урьд нь титрлэсний дараа сонгоно. АД буулгах нөлөө хангалтгүй тохиолдолд (4-6 долоо хоногоос өмнө биш) валсартан хоногийн дээд тун 320 мг, ГХТЗ 25мг хүртэл нэмэгдүүлж болно. Даралт бууруулах эмчилгээний үр дүн 2-4 долоо хоногт хамгийн өндөр, зарим өвчтөнд 4-8 долоо хоногт илрэх тул тунг анхааралтай титрлэнэ.
Бөөрний үйл ажиллагааны алдагдал
Бөөрний үйл ажиллагааны хөнгөн, дунд зэргийн дутагдалтай (КК ≥ 30 мл/мин (0,5 мл/сек)) өвчтөнд тунгийн тохируулга байхгүй.
Элэгний үйл ажиллагааны алдагдал
Холестазгүй элэгний үйл ажиллагаа хөнгөн (Чайлд-Пью 5-6 оноо) эсвэл дунд зэргийн (Чайлд-Пью 7-9 оноо) бууралттай өвчтөнд валсартан хэрэглэх хамгийн их тун нь өдөрт 80 мг байна.
гемоглобин буурах, гематокрит буурах, нейтропени, тромбоцитопени, бөөрний үйл ажиллагааны алдагдал, бөөрний дутагдал, дотор муухайрах, суулгах, ханиалгах, АД огцом унах, ортостатик гипотензи, толгой эргэх, байрлалын толгой эргэх гаж нөлөө түгээмэл илэрч болзошгүй. Илэрсэн тохиолдолд эмийг зогсоон эмчлэгч эмчдээ хандана уу.
Хориглох заалт
Валсартан, гидрохлоротиазид, сульфонамидын уламжлал эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг
Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд-Пью 9 оноо), цөсний хатуурал, холестаз.
Анури, бөөрний хүнд хэлбэрийн эмгэг (КК 30 мл/мин-с бага).
Рефрактер гипокалиеми, гипонатриеми, гиперкальциеми, шинж тэмдэгийн гиперурикеми.
Чихрийн шижин эсвэл дунд, хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай (түүдгэнцрийн шүүгдэлтийн хүрээ (ТШХ) биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1.73 м2 бага) өвчтөнд алискирен ба алискирен агуулсан эмтэй хамт хэрэглэх.
Чихрийн шижингийн нефропатитай өвчтөнд АХФ дарангуйлагчид хэрэглэж буй үед.
Жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй, хөхүүл үе.
18 хүртэлх насныханд (хүүхдэд үр дүн, аюулгүйн хэрэглээ тодорхойгүй.
Валсартан/гидрохлоротиазид нь лактоз агуулах тул лактазын дутагдал, лактоз үл тэвчилтэй, глюкоз-галактозын мальабсорбци хам шинжтэй өвчтөнд хориглоно.
Болгоомжлол
Кали баригч шээс хөөх эм, калийн бэлдмэл, кали агуулсан хүнсний нэмэлт эсвэл цусны сийвэн дэх калийн агууламж нэмэгдүүлэх бусад бэлдмэлүүд (гепарин), ус-электролитын тэнцвэр алдагдсан нөхцөл: давс алдах, бөөрний үйл ажиллагааны алдагдал (кардиогенным) бүхий нефропати, гипокалиеми, гипомагниеми, гиперкальциеми, NYHA үйл ажиллагааны III-IV ангийн зүрхний архаг дутагдал, хүнд хэлбэрийн гипонатриеми, ЭЦХ буурсан (ялангуяа суулгалт, бөөлжилт, шээс хөөх эм өндөр тунгаар хэрэглээт), нэг талын эсвэл хоёр талын бөөрний артерийн нарийсал, нэг бөөрний артерийн нарийсал, бөөр шилжүүлэн суулгасны дараа, анхдагч гиперальдостеронизм, аорт, митрал хавхлагын нарийсал, зүрхний булчингийн бөглөрөлт эмгэг, системийн чонон яр, чихрийн шижин, гиперхолестеринеми, гипертриглицеридеми, хаалттай өнцөгт глаукома, төрөлхийн ангионевротик хавантай эсвэл АРА II эсвэл АХФ дарангуйлагчдын эмчилгээний суурин дээр үүссэн ангионевротик хавантай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.