Хөнгөнөөс дунд зэргийн хүчтэй өвдөлт.
Өндөр халууралт.
Хүүхэд ба өсвөр насныханд зориулсан хэрэглэх заалтыг анхаарч үзнэ (“Болгоомжлол” гэсэн хэсгийг үз).
Шахмалыг аяга усанд уусгаж ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны хүүхэд: 1 удаагийн тун нь 1-2 хөөсөрдөг шахмал бөгөөд хоногийн дээд тун 8 шахмалаас хэтрэхгүй байна. Шаардлагатай үед 1 удаагийн тунгаар 4-8 цагийн зайтай хоногт 3 хүртэл удаа хэрэглэж болно.
Настангууд: ердийн тун нь 1 шахмал бөгөөд илүү хүчтэй өвдөлт буюу эсвэл халууралтын үед 2 шахмалыг хэрэглэж болно. Аль ч тохиолдолд шаардлагатай үед 4 цагаас дээш цагийн зайтай давтаж болно. Хоногийн дээд тун 4 шахмал байна.
Эмчийн зөвлөгөөгүйгээр хэрэглэх эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвдөлт намдаах зорилгоор 5 хоногоос, халуун бууруулах зорилгоор 3 хоногоос тус тус хэтрэхгүй байна.
Гаж нөлөө үүсэх давтамжийг үнэлэхэд дараах ангиллыг хэрэглэдэг: байнга илрэх – 10 хүнд 1-с олон үүсэж болно, олонтаа илрэх - 10 хүнд 1-с цөөн үүсэж болно, хааяа илрэх - 100 хүнд 1-с цөөн үүсэж болно, ховор илрэх - 1000 хүнд 1-с цөөн үүсэж болно, маш ховор илрэх – 10000-д 1-с цөөн үүсэж болно, давтамж тодорхойгүй - байгаа мэдээллээр үүсэх давтамжийг тодорхойлох боломжгүй.
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт: ховор ба маш ховор тохиолдолд хүнд явцтай цус алдалт, жишээ нь тархины цус харвалт (ялангуяа даралт ихсэлтийн илрэлгүй эсвэл цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэх үед) илэрч зарим тохиолдолд нас баралтанд хүргэж болно.
Цусны бүлэгнэлт удааширч болзошгүй хамраас цус гарах, буйлнаас цус шүүрэх, арьсны цус алдалт буюу эсвэл шээс бэлгийн замын цус алдалт. Бэлдмэлийн хэрэглээг зогсоосноос хойш 4-8 өдрийн дараа үйлдэл арилна.
Глюкоз-6-фосфатдегидрогеназын хүнд хэлбэрийн дутагдал бүхий өвчтөнд цус задрах ба цус задралын цус багадалт илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна.
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт: ховор тохиолдолд цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, ховор тохиолдолд цоорч болзошгүй ходоодны шархлаа, хоол боловсруулах замын цус алдалт, ховор тохиолдолд төмөр дутагдлын цус багадалтанд хүргэж болно, хоол боловсруулах замын үрэвсэл.
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт: толгой өвдөх, толгой эргэх, сонсгол өөрчлөгдөх, чих шуугих ба ухаан балартах нь тун хэтрэлтийн шинж байж болно. (“Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө” гэсэн хэсгийг үз).
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт: хааяа – арьсны урвал хэлбэрээр харшлын урвал илрэх, ховор – хүнд хэлбэрийн арьсны урвал хэлбэрээр харшлын урвал илрэх (олон хэлбэрийн шүүдэст улайлт илрэх хүртэл)
Дархлалын системийн эмгэг: ховор – ялангуяа багтраатай өвчтөнд амьсгал, хоол боловсруулах зам, зүрх судасны системийн зүгээс харшлын урвал илэрч болно. Уг харшлын шинжид цусны даралт багасах, амьсгаадах, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамар битүүрэх, анафилаксын шок, Квинкийн хаван зэрэг шинж орно.
Элэг ба цөсний замын эмгэг: маш ховор тохиолдолд элэгний үзүүлэлт ихсэнэ.
Бөөр ба шээсний замын эмгэг: бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, бөөрний цочмог дутагдал,
Бусад өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, хэрэхийн эсрэг бэлдмэл эсвэл өөр харшил үүсгэгч бодисуудад хэт мэдрэг хүмүүс; Ацетилсалицилын хүчил нь ялангуяа харшилтай (жишээ нь арьсны урвал, загатнаа, чонон хөрвөс), бронхын багтрааны өгүүлэмжтэй, ургамлын харшил, хамрын уйланхай, уушги гуурсан хоолойн архаг өвчтэй хүмүүсийн бронхын багтрааг сэдрээж бронхыг агшааж болно; цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэх; хоол боловсруулах замын цус алдалт эсвэл ходоодны шархлааны өгүүлэмжтэй өвчтөн; элэгний үйл ажиллагаа хязгаарлагдах; бөөрний үйл ажиллагаа хязгаарлагдах эсвэл зүрх судасны цусны эргэлт багассан өвчтөн: Ацетилсалицилын хүчил нь бөөрний цочмог дутагдал эсвэл бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн эрсдлийг нэмэгдүүлж болно; цус алдамтгай байдлыг ихэсгэж болох тул хагалгааны өмнө (түүнчлэн шүд авах зэрэг бага хэмжээний мэс ажилбарын үед); глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдал ихэссэн өвчтөн: Ацетилсалицилын хүчил нь цус задлах эсвэл цус задралын цус багадалт үүсгэж болно. Өндөр тунгаар хэрэглэж байгаа үед, цочмог халдвар эсвэл халуурсан үед цус задрах эрсдэл ихсэнэ.
Алка-Зельтцер 1 шахмалд 477мг натри агуулагддаг учир натрийн хэрэглээг хянасан хоолны дэглэм барьж буй хүмүүст анхаарна.
Натрийн бензоатын агууламж нь зарим мэдрэг өртөмтгий өвчтөнд арьс ба салст бүрхүүл цочрох хэлбэрийн харшлын урвал үүсгэж болно.
Өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед толгойн өвдөлт үүсэж бэлдмэлийг давтан хэрэглэхэд хүргэх бөгөөд ингэснээр удаан хугацааны толгойн өвдөлт шинээр үүсэж болно.
Өвдөлт намдаах эмийг хэрэглэх үед бөөрний дутагдлын эрсдэл бүхий бөөрний үйл ажиллагааны удаан хугацааны өөрчлөлт (өвдөлт намдаах эмийн шалтгаант бөөрний эмгэг) үүсэж болно. Уг эрсдэл нь ялангуяа өвдөлт намдаах янз бүрийн эмтэй хамт хэрэглэх үед ихэсдэг.
Ацетилсалицилын хүчил нь бага тунгаараа шээсний хүчлийн ялгаралтыг багасгадаг. Шээсний ялгаралт багасах хандлагатай өвчтөнд тулай өвчин сэдэрч болзошгүй.
15-аас дээш насны өсвөр үеийнхэнд ацетилсалицилын хүчлийг зөвхөн өөр бусад бэлдмэл үр дүнгүй байгаа үед болон зөвхөн эмчийн хяналтан дор хэрэглэж болно.
15-аас доош насны хүүхэд вирусын халдварын (А ба В хэлбэрийн томуу, салхин цэцэг) үед ацетилсалицилын хүчил хэрэглэвэл Рейе-ын хам шинж үүсэх эрсдэлтэй. Рейе-ын хам шинжийн үед удаан хугацаагаар бөөлжих, цочимог энцефалопати, элэг томрох зэрэг шинж илэрнэ.