Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэнэ.
Үе мөч ба зөөлөн эдийн гэмтлийн дараах үрэвсэл: цохиулж няцрах, сунах, хэт хүчилсний улмаас үүссэн.
Зөөлөн эдийн хэрхийн гаралтай өвчнүүд: тендовагинит, бурсит, үе орчмын эдийн үрэвсэл.
Үе мөч ба булчингийн өвчнүүдтэй холбоотой хавагнах ба өвдөх хам шинж: хэрхийн гаралтай үенийн үрэвсэл, остеоартроз, радикулит, бүсэлхийн өвдөлт, суудлын мэдрэлийн үрэвсэл.
Бэлдмэлийг гадуур хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд хоногт 3-4 удаа арьсанд хөнгөн түрхэж хэрэглэнэ.
Бэлдмэлийн тун эмгэгтэй хэсгийн хэмжээнээс хамаарна. Вольтарен Эмульгель-ын 1 удаагийн тун 2-4г (интоорын буюу грек самарны хэмжээтэй) байна. Бэлдмэлийг түрхсэний дараа гараа угаах шаардлагатай. Эмчилгээний үргэлжлэх хугацаа эмчилгээний үр нөлөө ба хэрэглэх заалтаас хамаарна. Гелийн үйлдлийг хүчжүүлэх зорилгоор диклофенакын өөр эмийн хэлбэртэй хавсарч хэрэглэж болно. 2 долоо хоногийн эмчилгээний дараа эмчид хандана.
Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ.
Хэсэг газрын: намарс, гэрэлд мэдрэгших, хавьтлын дерматит (загатнах, улайх, түрхсэн хэсгийн арьс хавагнах, толбот ба цэврүүт тууралт гарах, гуужих)
Системийн урвал: архмал арьсны тууралт, харшлын урвал (чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, бронх агчих), гэрэлд мэдрэгших.
Элэгний порфирий (хурцдал), хоол боловсруулах замын улайлтат-шархлаат эмгэг, бөөр ба элэгний үйл ажиллагааны хүнд явцтэй өөрчлөлт, зүрхний архаг дутагдал, бронхын багтраа, настай хүмүүс, жирэмсний I ба II дахь 3 сар зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.