Вүүдс нь цэр ховхлох, бронхит, энфиземын үеийн цэртэй ханиалганд хэрэглэдэг. Учир нь найрлагадаа цэр ховхлох гуайфенезин, цэр шингэлэх бромгексин агуулсан.
Гуайфенезин нь амьсгалын замын намираа хучуур эсийн хөдөлгөөнийг идэвхжүүлсэнээр салстын зуурамтгай чанарыг бууруулж гуурсан хоолойг чөлөөлнө.
Насанд хүрэгсэд болон 12- дээш насны хүүхдэд : 2 цайны халбагаар ( 10мл ) өдөрт 3 удаа ууна.
6-12 насны хүүхэд : 1 цайны халбагаар ( 5мл ) өдөрт 3 удаа ууна.
Заримдаа ходоод гэдэсний хямрал, цөөн тохиолдолд арьсанд харшлын тууралт гарах ба бөөлжиж болох юм.
Ходоод гэдэсний шархтай, жирэмсэн, хөхүүл эхчүүд хэрэглэхгүй. Гуайфенезины нөлөөгөөр шээсэнд 5-гидроксиамидол-цууны хүчил, ваниллилманделийн хүчил хуурамч эерэг урвал илэрдэг.