Гербион® исландын хөвдний сироп нь ургамлын гаралтай бэлдмэл бөгөөд дараах тохиолдолд хэрэглэнэ.
- цочирсон, хуурай ханиалгах.
- амьсгалын дээд замын бага зэргийн үрэвсэл ба ам залгиурын салст бүрхүүлийн цочрол, хоолой өвдөх ба сөөх
Исландын хөвдний ханд нь их хэмжээний усанд уусамтгай салс агуулдаг учир амны хөндий залгиурын салст бүрхүүлийг чийглэх, хамгаалах, бүрхэх ба хуурай ханиалга болон цочролыг багасгана.
Насанд хүрэгсэд ба 16-аас дээш настай хүүхдэд: сиропыг 15 мл-р хоногт 4 удаа (хоногт 360 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
10-16 настай хүүхэд: сиропыг 10 мл-р хоногт 4 удаа (хоногт 240 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
4-10 насны хүүхэд: сиропыг 5 мл-р хоногт 4 удаа (хоногт 120 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
1-4 насны хүүхэд: сиропыг 2,5 мл-р хоногт 4 удаа (хоногт 60 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
Гербион® исландын хөвдний сиропыг хэрэглэсэн даруйд хооллож ундлахгүй. Хоол унд нь сиропын амны хөндий ба залгиурын салстад үзүүлэх нөлөөг богиносгодог.
Гербион® исландын хөвдний сиропын эмчилгээний үед их хэмжээний ундааг цай болон бусад бүлээн ундаа хэлбэрээр хэрэглэхийг зөвлөнө. Гэвч үүнийг бэлдмэлийг хэрэглэсний дараа шууд уух зохимжгүй.
Бэлдмэлийн ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц ба шинжээс хамаарах бөгөөд завсарлагагүй удаан хугацаагаар үргэлжилж болно. Өвчний шинж тэмдэг арилсны дараа бэлдмэлийг хэдэн өдөр үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөнө.
Флаконыг хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.
Хэт мэдрэгшлийн урвал. Хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.
Амьсгаадах, архаг ханиалга, хоолой сөөх, цэр цустай гарах, халуурах шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмч болон эм зүйчид хандана.
Эмчилгээ хийснээс хойш 7-14 хоногийн дараа сайжрал илрэхгүй байвал эмчид хандана.
Гербион® исландын хөвдний сироп нь сорбитол агуулдаг. Фруктоз-д тэсвэргүй ховор тохиолддог удамшлын эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхгүй.
Бэлдмэлийн тунд 100 мг-с бага хэмжээний этанол агуулагддаг.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэсэн эмнэл зүйн хангалттай судалгаа байдаггүй учир түүнийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.